БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД М.ИГАВАХАРАГ /2025.08.22/ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2025.08.22

Уулзалтын эхэнд Элчин сайд М.Игавахара хоёр улсын харилцааны “Алтан үе” ирж байгааг тодотгоод цаашид байгаль орчны салбарын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Үргэлжлүүлэн хоёр тал ирэх 2026 онд Монгол Улсад зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцийн Талуудын 17 дугаар бага хурлын (COP17) бэлтгэл ажилтай холбоотой асуудлаар санал солилцож, хамтын ажиллагааны хүрээнд нарийн төлөвлөгөө гаргаж хамтран ажиллахаар байр сууриа нэгтгэлээ.

Үргэлжлүүлэн хоёр тал дараах чиглэлээр хамтран ажиллах санал солилцлоо.

✅Хамтарсан кредит олгох механизмын үйл ажиллагаанд сүүлийн нэг жилд үүссэн зарим асуудлыг шийдвэрлэж, хэвийн үйл ажиллагааг хангуулах

✅Япон улсын санаачилсан Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн хэрэгжилтийн газраас манай улстай хамтран ажиллах санамж бичиг байгуулах санал ирснийг ойрын хугацаанд ажил хэрэг болгох

✅Япон улсын Clean Energy LLC, Хөрсний замагт бүрхүүл бүхий нөхөн сэргээлтийн туршилтыг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Салхин цахилгаан станцийн талбайд хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь Монгол Улсын хээр тал, бэлчээрийн доройтол, хөрсний элэгдлийн асуудлыг байгальд сөрөг нөлөөгүй аргаар шийдвэрлэх зорилготой юм. Энэхүү төслийг бодлогыг түвшинд дэмжиж ажиллах

✅2027 онд Япон улсад зохион байгуулагдах Цэцэрлэгжүүлэлтийн олон улсын үзэсгэлэнд Монгол Улсын оролцоог дэмжиж зэрэг асуудлаар хоёр тал байр сууриа нэгтгэлээ.