Ц.УРАНЧИМЭГИЙГ ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ГАЗРЫН ДАРГААР ШИЛЖҮҮЛЭН ТОМИЛЛОО

2025.08.29

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Золбаярын Б/221 тоот тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батцогтыг энэ сарын 26-нд чөлөөлсөн.

Мөн энэ өдрийн Төрийн нарийн бичгийн даргын Б/222 тоот тушаалаар Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ц.Уранчимэгийг албан тушаалаас нь чөлөөлж, Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газрын даргаар шилжүүлэн томилов