“МОНГОЛ УЛСАД НҮҮРСТӨРӨГЧИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН БЭЛЭН БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ" ТӨСЛИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЛОО

2026.02.10

Уур амьсгалын ногоон сан (GCF)-гийн санхүүжилтээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад нүүрстөрөгчийн зах зээлийн бэлэн байдлыг бэхжүүлэх нь" төслийн удирдах зөвлөлийн хурал 2026 оны 2 дугаар сарын 10-ний өдөр зохион байгуулагдлаа. Уулзалтаар төслийн 2025 оны үйл ажиллагааны гүйцэтгэлтэй танилцаж, 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийг хэлэлцэн батлав.

Төслийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, хэрэгжүүлэгч НҮБХХ -ын холбогдох албан тушаалтнууд тус хуралдаанд оролцлоо.

Энэхүү төсөл нь Парисын хэлэлцээртэй нийцсэн, ил тод, хүртээмжтэй, үр дүнтэй нүүрстөрөгчийн зах зээлийг бэлэн байдалыг бэхжүүлэхэд шаардлагатай институцийн, техникийн болон зохицуулалтын суурь нөхцөлийг бий болгоход чиглэсэн техникийн туслалцааг үзүүлэх зорилготой юм. Энэ нь Монгол Улс уур амьсгалын нэмэлт санхүүжилтэд хамрагдаж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга хэмжээг өргөжүүлэх боломжийг бүрдүүлнэ.

The Project Board meeting of the GCF-funded ‘Advancing Carbon Market Readiness in Mongolia’ project, co-implemented by the Ministry of Environment and Climate Change, the Ministry of Economy and Development, and UNDP, was held on 10 February 2026 to review the project’s performance in 2025 and to endorse the Annual Work Plan for 2026.

The project board comprises of the Ministry of Environment and Climate Change (National Designated Authority), Ministry of Economy and Development, and UNDP Mongolia. The board meeting was attended by relevant officials of the above organizations.

The project aims to strengthen institutional, technical, and regulatory foundations for an inclusive, transparent and functional carbon market aligned with the Paris Agreement. This enables the country to access new climate finance and scale up emission reductions.