ПАНАМАД ЭХЭЛСЭН UNCCD-23: МОНГОЛ УЛС COP17-ЫН БЭЛТГЭЛ АЖЛАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2025.12.02

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын хэрэгжилтийн хяналтын хорооны 23 дугаар хурал Бүгд Найрамдах Панама Улсад 2025 оны 12 дугаар 1-ний өдөр эхэллээ.

Энэ хурлаар конвенцын үндэсний хэрэгжилт, шинжлэх ухаанд суурилсан бодлого стратегийн уялдаанд санал, зөвлөмж болон 2030 оноос хойшх Олон улсын стратегийн хамрах хүрээг боловсруулах асуудлуудыг хэлэлцэх юм.

Арлын Панама Улс 2025 онд Риогийн 3 конвенцын шинжлэх ухаан болон хэрэгжилтийг хянах хорооны хурлуудыг эх орондоо хүлээн авч зохион байгуулж байгаа нь байгаль хамгаалал болон тогтвортой хөгжлийн үйл явцыг ахиулах тууштай байр сууриа бататган харуулж, эдгээр гурван тулгуур баганыг нэгдсэн байдлаар авч үзэх, нэгтгэн зохицуулах замаар дэлхийн цар хэмжээний хямралыг даван туулах, иргэдийнхээ бат бөх, тэсвэртэй ирээдүйг бүтээхэд хувь нэмэр оруулахыг эрмэлзэж байгаа тухай илэрхийлж байлаа.

Ялангуяа ган, цөлжилт, газрын доройтолын асуудал зөвхөн хуурай газар зонхилсон улсуудын асуудал биш, харин ч арлын улсуудын хувьд амьжиргаа, оршин тогтнох болж байгааг олон улсын анхаарлын төвд авчрахыг зорьж байгаагаа албан ёсны нээлтийн үеэр мэдэгдэв.

Монгол Улсын төлөөлөгчид 12 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд болох уг 23 дугаар хуралд Засгийн газрын байр суурийг илэрхийлэхээс гадна ирэх жилийн 8 дугаар сарын 17-наас 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл танилцуулга, түншлэлийг бэхжүүлэх чиглэлээр ажиллана.