Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас АНУ-ын Хүлэмжийн хийн менежментийн институт (GHGMI)-тэй хамтран хүлэмжийн хийн тооллогын хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтын (MRV) тогтолцоо болон Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН)-ийн хэрэгжилтийг дэмжих үндэсний чадавх бэхжүүлэх сургалтыг 2026 оны 3 дугаар сарын 23–26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Тус сургалтад нийслэл болон 21 аймгийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн, төлөллүүд оролцож байгаа ба гол зорилго нь үндэсний болон орон нутгийн түвшинд хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх юм.
Нээлтийн үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Бат-Өлзий хэлсэн үгэндээ уур амьсгалын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтын тогтолцооны ач холбогдлыг онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр, “Монгол Улсын хувьд уур амьсгалын өөрчлөлт нь экосистем, амьжиргаа, эдийн засгийн салбаруудад томоохон сорилт болж байна. Иймд ил тод, нотолгоонд суурилсан, үр дүнтэй бодлого хэрэгжүүлэхийн тулд хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтын тогтолцоог бэхжүүлэх нь нэн чухал” хэмээн онцоллоо.
Монгол Улс 2025 онд Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн гурав дахь шинэчилсэн баримт бичгийг баталж, 2035 он хүртэлх хугацаанд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ойн шингээлтийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох зорилтуудыг шинэчлэн тодорхойлсон. ҮТХН нь зөвхөн байгаль орчны бодлогын баримт бичиг бус, эрчим хүч, хөдөө аж ахуй, барилга, тээвэр, аж үйлдвэр зэрэг эдийн засгийн гол салбаруудын хөгжлийн бодлоготой уялдсан стратегийн баримт бичиг юм.
Сургалтын хүрээнд дараах чиглэлүүдэд анхаарч ажиллана:
•Өгөгдөл цуглуулах, боловсруулах, баталгаажуулах тогтолцоог сайжруулах
•Байгууллага хоорондын мэдээллийн уялдаа холбоог бэхжүүлэх
Ялангуяа орон нутгийн түвшинд өгөгдөл цуглуулах, тайлагнах чадавхыг бэхжүүлэх нь үндэсний тайлагналын чанарт шууд нөлөө үзүүлэх тул уг сургалт онцгой ач холбогдолтой юм.
Монгол Улсын Засгийн газар цаашид уур амьсгалын зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай ил тод байдлын тогтолцоог бэхжүүлэх, олон улсын түншлэлийг өргөжүүлэх чиглэлд тууштай ажиллахаар зорьж байна.
Тус сургалт нь Монгол Улсын уур амьсгалын зорилтыг хэрэгжүүлэх, Парисын хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.
English below
TRAINING WORKSHOP ON STRENGTHENING NATIONAL CAPACITY FOR CLIMATE TRANSPARENCY SYSTEMS AND NDC IMPLEMENTATION
The Ministry of Environment and Climate Change is organizing a national training course in Ulaanbaatar from 23 to 26 March 2026, aimed at strengthening capacity for greenhouse gas (GHG) inventory measurement, reporting, and verification (MRV) systems, as well as supporting the implementation of Mongolia’s Nationally Determined Contribution (NDC), jointly with GHG Management Institute.
The training is bringing together representatives and civil servants in charge of climate change from government institutions, professional organizations, and experts from both the capital and local levels.
At the opening session, Mr. Bat-Ulzii Batchuluun, Director-General of the Policy and Planning Department of the Ministry of Environment and Climate Change, emphasized the importance of MRV systems in ensuring the effective implementation of climate policy.
He noted: “For Mongolia, climate change poses significant challenges to ecosystems, livelihoods, and economic sectors. Therefore, strengthening measurement, reporting, and verification systems is essential to implement transparent, evidence-based, and effective policies.”
In 2025, Mongolia submitted its third updated Nationally Determined Contribution, which sets revised targets through 2035 to reduce greenhouse gas emissions, enhance carbon sinks, and improve climate change adaptation. The NDC is not only an environmental policy document but also a strategic framework aligned with development priorities across key economic sectors, including energy, agriculture, construction, transport, and industry.
The training focuses on the following areas:
• Improving systems for data collection, processing, and verification
• Strengthening inter-agency data coordination and integration
In particular, strengthening data collection and reporting capacity at the local level is critical, as it directly impacts the quality of national reporting.
The Government of Mongolia reaffirmed its commitment to strengthening transparency systems and expanding international partnerships to effectively implement its climate goals.
This training is expected to make an important contribution to Mongolia’s efforts to achieve its climate targets and fulfill its commitments under the Paris Agreement.