ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025.12.03

Жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг дэлхий нийтээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.

Энэ жил тус өдрийг улс орнууд "Нийгмийн дэвшлийг урагшлуулахын төлөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бодит оролцоог хангах нь " уриатай тэмдэглэн өнгөрүүлж байна.

Тус салбарт ажиллаж буй хөгжлийн бэрхшээлтэй албан хаагчдын төлөөллийг Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Т.Золбаяр хүлээн авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагаа болон тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо.

Цаашид Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарт ажиллаж буй хөгжлийн бэрхшээлтэй албан хаагчдад тулгамдаж буй асуудлыг шат дараатай шийдвэрлэхэд тэдний оролцоог ханган ажиллахыг чухалчлах болно.