Зөвлөлдөх уулзалт | “Тогтвортой уул уурхайн төлөө – ТУУТ /TSM/ стандартын Байгаль орчны протоколуудын танилцуулга”

2026.02.02

📌 Зөвлөлдөх уулзалт | 🌱 “Тогтвортой уул уурхайн төлөө – ТУУТ /TSM/ стандартын Байгаль орчны протоколуудын танилцуулга”

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам 🌍 болон Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци ⛏️ хамтран

“Тогтвортой уул уурхайн төлөө – ТУУТ /TSM/ стандартын Байгаль орчны протоколуудын танилцуулга” 🤝 зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах гэж байна.

🔹 ТУУТ стандартын Байгаль орчны протоколууд:

♻️ Хаягдлын менежментийн протокол

🌡️ Уур амьсгалын өөрчлөлтийн менежментийн протокол

🌿 Биологийн олон янз байдлын менежментийн протокол

💧 Усны менежментийн протокол

Уулзалтын хүрээнд 📘 ТУУТ стандартын байгаль орчны чиглэлийн протоколуудыг танилцуулж, 📝 нэр томъёоны зөв, нэгдмэл орчуулгын талаар оролцогч талуудын санал авах замаар мэргэжлийн зөвлөлдөх хэлэлцүүлэг 🗣️ зохион байгуулна.

Мөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас 🏛️

📑 Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн өөрчлөлтийн талаар танилцуулга хийж, оролцогчдод мэдээлэл өгөх юм.

Иймд хувийн хэвшлийн байгууллагууд 💼, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл 🤲 та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

🔗 Бүртгүүлэх линк:

👉 https://forms.gle/hJ1x7DYrWw2h8PFu5

⚠️ Оролцогчдын тоо хязгаартай тул

🖊️ та заавал бүртгэлээ үүсгэнэ үү.