БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМНЫ НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИД ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧ ШАЛГАРУУЛЖ АВНА
БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМНЫ НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИД ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧ ШАЛГАРУУЛЖ АВНА
Огноо: 2026 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр
Гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас хэрэгжүүлж буй Төсөл хэрэгжүүлэх нэгжүүдийг нэгтгэн Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулагдаж байгаа тул уг нэгжид Төслийн зохицуулагч сонгон шалгаруулж авна.
А. Ажлын цар хүрээ
· Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн үйл ажиллагааны үр дүнг хариуцан, үр ашигтай удирдлагаар хангах, төсөл, арга хэмжээг төлөвлөх;
· Төслүүдийн батлагдсан төсөв, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, гүйцэтгэлийн мэдээ тайланг боловсруулах, төслийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад хяналт тавих;
· Гадаадын зээл, тусламж, төсвийн хөрөнгийн зарцуулалтын төлбөр, тооцоог зориулалтын дагуу зохион байгуулах, санхүүгийн бүртгэл, тайлагналтыг холбогдох дүрэм, журмын дагуу удирдан зохион байгуулах;
· Төслүүдийн хэрэгжилтийн бүх үйл ажиллагаанд хяналт-үнэлгээг тогтмол хийлгэж, үр дүнг Төслийн захирал, Төслийн Удирдах Хорооны өмнө хариуцах;
· Төслийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох бусад шаардлагатай ажил үйлчилгээг гүйцэтгэх
Б. Ур чадвар болон туршлагад тавигдах шаардлага
· Хүрээлэн буй орчин, Байгалийн шинжлэх ухаан, Бизнес ба удирдахуй, Хүрээлэн буй орчныг хамгаалах технологи, Үйлдвэрлэл, боловсруулалтийн чиглэлээр бакалавр түүнээс дээш зэрэгтэй байх;
· Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, Зохицуулагч түүнтэй адилтгах албан тушаалд ажилласан байх, Монгол Улсын Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжсэн төсөл хөтөлбөрт ажиллаж байсан бол давуу тал болно;
· Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн оноотой бол давуу тал болно;
· Монгол Улсын хууль тогтоомж болон бусад олон улсын байгууллагын бодлого, удирдамж, төслийн хэрэгжилт, журмын талаар ойлголт, мэдлэгтэй байх;
· Компьютерын чадвартай, интернэт, дотоод сүлжээ болон хэрэглээний программ хангамжийг эзэмшсэн байх;
· Манлайлах, багаар ажиллах, аливаа асуудлыг хамтран зохион байгуулах, богино хугацаанд зөв шийдвэр гаргах чадвартай байх;
· Асуудал дэвшүүлэх, бичиг баримт боловсруулах, илтгэх ур чадвартай байх;
· Төрийн болон олон улсын байгууллагатай харилцах ур чадвартай байх;
· Ёс зүйн хэм хэмжээг сахих, Холбогдох талуудын уялдаа холбоог хангах бүрэн чадамжтай, хэл яриа болон бичгийн харилцааны сайн чадвартай байх;
Сонирхсон нэр дэвшигчид дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
· Шалгаруулалтад оролцохыг хүссэн захидал;
· CV болон төрийн албан хаагчийн анкет (монгол хэл дээр);
· Диплом, гэрчилгээний хуулбар;
· Англи хэлний мэдлэгийг баталсан шалгалтын гэрчилгээ;
· Өмнө нь гүйцэтгэж байсан ижил төрлийн ажлын талаар 2-оос доошгүй албан ёсны тодорхойлолт. Үүнд: мэргэжлийн түвшин, ажил үүргийн гүйцэтгэлийн чанар, зан авир, хүмүүжлийн талаар тодорхой тусгасан байх шаардлагатай болно.
Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд шаардлагатай холбогдох материалуудыг бүрдүүлж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 308 тоот өрөөнд (Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Засгийн газрын 2-р байр, Г корпус ) 2026 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 12.30 цагаас өмнө ирүүлнэ үү.
Анхаарах зүйлс:
· Бүрэн бус материалыг шалгаруулалтад оруулахгүй.
· Ирүүлсэн материалыг эргүүлэн олгохгүй.
· Зөвхөн хураангуй жагсаалтад орсон нэр дэвшигчидтэй холбоо барьж, (i) сонгон шалгаруулах ажлын хэсэгтэй ярилцлага хийх, (ii) ярилцлагын үеэр ажлын туршлага, диплом, гэрчилгээний эх хувийг авчрах шаардлагатай.