БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНЫ "БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ II" ТӨСЛИЙН САНХҮҮГИЙН АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

Огноо: 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр

 

Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газрын санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам Германы сэргээн босголт зээлийн банк (KfW)-аар дамжуулан "Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II" төслийг 2020-2027 онуудад хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэхүү төсөл нь Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгийн (ТХГН) менежментийг сайжруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүсийн иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэгдэнэ. Тус төслийн хүрээнд Төсөл хэрэгжүүлэх нэгжид Санхүүгийн ажилтныг сонгон шалгаруулж авна.

А. Ажлын цар хүрээ

·         Төслийн санхүүгийн удирдлагын систем, НББ-ийн тогтолцоог МУ-ын хууль дүрэм, санхүүжүүлэгч байгууллагын шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэх

·         Төслийн төсөв, төлөвлөлтийг хийх, зарцуулалтыг хянах, төслийн санг зохистой хэмжээнд зохион байгуулах

·         Төслийн санхүүгийн тайлан бүртгэлийг хууль дүрэм, журам зааврын дагуу НББ-ийн ёс зүйн зарчмуудыг баримтлан үнэн зөв хийж гүйцэтгэх

·         Төсвийн байгууллагуудын үйл ажиллагаатай холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг нарийвчлан судалж хариуцсан ажилдаа мөрдлөг болгох, НББ-тэй уялдуулан бүртгэл санхүүгийн тайлан, гүйцэтгэлд тусгаж явах 

·         Төслийн зохицуулагчаас өгсөн бусад үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх, төслийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох бусад шаардлагатай ажил үйлчилгээг гүйцэтгэх;

·         Төслийн дотоод үйл ажиллагааны хүрээнд хийж гүйцэтгэх бусад ажлууд;

Б. Ур чадвар болон туршлагад тавигдах шаардлага

·           Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр зэрэгтэй байх;

·           Мэргэжлээрээ 5-аас доошгүй ажилласан туршлагатай байх;

·           Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр олон улсын болон дотоодын сургалтад хамрагдсан бол давуу тал;

·           Санхүү, нягтлан бодох бүртгэлийн англи хэлний сургалтад хамрагдсан байх;

·           Англи хэлний бичгийн болон ярианы өндөр түвшний мэдлэгтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн оноотой;

·           Монгол Улсын Засгийн газрын төсөв, санхүүгийн хууль тогтоомж, бусад олон улсын санхүүгийн удирдамж, журмын талаарх ойлголт, мэдлэгтэй байх;

·           Компьютерын  чадвартай, интернэт, дотоод сүлжээ болон нягтлан бодох бүртгэлийн программ хангамжийг эзэмшсэн байх;

  • Багаар ажиллах, аливаа асуудлыг хамтран зохион байгуулах, богино хугацаанд зөв шийдвэр гаргах чадвартай байх;
  • Хэл ярианы болон бичиг баримт боловсруулах (гар бичмэл, нэр томьёо, товчлол тэмдэглэгээг ойлгож тайлах, бичиж боловсруулах, албан бичгийг архивлах, бусдыг сонсох, харилцааны соёлтойгоор хамтран ажиллах  г.м) чадвартай байх;
  • Багаар болон хөдөө орон нутагт ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх;
  • Байнга хөгжих эрмэлзэлтэй байх;

 

Сонирхсон нэр дэвшигчид дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

·         Шалгаруулалтад оролцохыг хүссэн захидал;

·         CV (англи хэл дээр) болон төрийн албан хаагчийн анкет (монгол хэл дээр);

·         Диплом, гэрчилгээний хуулбар (нотариатаар батлуулсан);

·         Англи хэлний мэдлэгийг баталсан шалгалтын гэрчилгээ;

·         Өмнө нь гүйцэтгэж байсан ижил төрлийн ажлын талаар 2-оос доошгүй албан ёсны тодорхойлолт. Үүнд: мэргэжлийн түвшин, ажил үүргийн гүйцэтгэлийн чанар, зан авир, хүмүүжлийн талаар тодорхой тусгасан байх шаардлагатай болно.

 

Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд шаардлагатай холбогдох материалуудыг бүрдүүлж, “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II” төслийн албан өрөөнд (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Б.Шаравын гудамж 6, “Хан-Уул” цамхаг, 12 давхар 1201 тоот) 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 12.30 цагаас өмнө хүргүүлнэ үү.

 

Дээрх ажлын байрны тодорхойлолт, тавигдах шаардлага, бүрдүүлэх материалын талаар тодруулга шаардлагатай бол Төсөл хэрэгжүүлэх нэгжийн 70140156 дугаартай утсаар холбогдоно уу.

Анхаарах зүйлс:

·         Бүрэн бус материалыг шалгаруулалтад оруулахгүй.

·         Ирүүлсэн материалыг эргүүлэн олгохгүй.

·         Зөвхөн хураангуй жагсаалтад орсон нэр дэвшигчидтэй холбоо барьж, (i) сонгон шалгаруулах ажлын хэсэгтэй ярилцлага хийх, (ii) ярилцлагын үеэр ажлын туршлага, диплом, гэрчилгээний эх хувийг авчрах шаардлагатай.