БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНЫ "БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ II" №2016 67 054, 2018 68 272 ТӨСЛИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИД СУРГАЛТ СУДАЛГАА, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН

АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

 

Огноо: 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр

 

Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газрын санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сэргээн босголт зээлийн банк (KfW)-аар дамжуулан "Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох" төслийн 2 ба 3 дугаар үе шатыг хэрэгжүүлж байна.

Энэхүү төсөл нь Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн (ТХГН) менежментийг сайжруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүсийн иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэгдэнэ.

Тус төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид Сургалт судалгаа, хэвлэл мэдээллийн асуудал хариуцсан ажилтан сонгон шалгаруулж, ажиллуулах хэрэгцээ шаардлагатай байгаа болно.

Ерөнхий шаардлага:

Монгол Улсын хууль, олон улсын гэрээ конвенц, ХБНГУ болон Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Тусгай гэрээний дагуу төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллана.

А. Ажлын цар хүрээ

·         Тусгай хамгаалалттай газрууд болон орчны бүсийн сургалтын хэрэгцээ шаардлагыг гаргах, сургалт хариуцсан ажилтнуудтай хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг хангах;

·         Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн сумдын эко танхимын үйл ажиллагааг тогтмолжуулах, сургалт, судалгааны ажлуудыг хийх;

·         Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээний хэмжээнд төслийн хүрээнд хийгдсэн ажлуудын судалгаа, мэдээллийг нэгтгэх, тайлагнах;

·         Оролцогч талуудын уялдаа, холбоог хангаж, хамтарч ажилласан, захиалагч, ашиглагч, гүйцэтгэгч талуудыг шаардлагатай мэдээ мэдээллээр хангах;

·         Төслийн үйл ажиллагаа, бодлого шийдвэрийн талаарх үйл явдлын мэдээ, сурвалжилга, ярилцлага, нийтлэлийг бэлтгэж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд түгээх;

·         Төслийн вэб сайт, цахим хуудсын мэдээллийг тогтмол шинэчлэх Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах;

·         Төслийн дотоод үйл ажиллагааны хүрээнд хийж гүйцэтгэх бусад ажлууд;

Б. Ур чадвар болон туршлагад тавигдах шаардлага

Ажил горилогч нь дор дурдсан шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Бизнесийн удирдлага, эсхүл эрх зүйч мэргэжилтэй байх;
  • Холбогдох чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх, Олон улсын төсөл хөтөлбөрт дээрх чиглэлээр 3-оос доошгүй жил тогтвор суурьшилтай ажилласан бол давуу тал болно;
  • Монгол хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай, англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх;
  • Компьютерын чадвартай, интернэт болон дотоод сүлжээ, компьютер технологийн чадвар эзэмшсэн байх, MS Office (Word, Excel, Publisher гэх мэт);
  • Багаар ажиллах, аливаа асуудлыг хамтран зохион байгуулах, богино хугацаанд зөв шийдвэр гаргах чадвартай байх;
  • Хэл ярианы болон бичиг баримт боловсруулах (гар бичмэл, нэр томьёо, товчлол тэмдэглэгээг ойлгож тайлах, бичиж боловсруулах, албан бичгийг архивлах, бусдыг сонсох, харилцааны соёлтойгоор хамтран ажиллах  г.м) чадвартай байх;
  • Хөдөө орон нутагт ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх.

В. Сонирхсон нэр дэвшигчид дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

·         Шалгаруулалтад оролцохыг хүссэн захидал;

·         CV (англи хэл дээр) болон төрийн албан хаагчийн анкет (монгол хэл дээр);

·         Диплом, гэрчилгээний хуулбар (нотариатаар батлуулсан);

·         Англи хэлний мэдлэгийг баталсан шалгалтын гэрчилгээ;

·         Өмнө нь гүйцэтгэж байсан ижил төрлийн ажлын талаар 2-оос доошгүй албан ёсны тодорхойлолт. Үүнд: мэргэжлийн түвшин, ажил үүргийн гүйцэтгэлийн чанар, зан авир, хүмүүжлийн талаар тодорхой тусгасан байх шаардлагатай болно.

 

Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд шаардлагатай холбогдох материалуудыг бүрдүүлж, “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II” төслийн албан өрөөнд (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Б.Шаравын гудамж 6, “Хан-Уул” цамхаг, 12 давхар 1201 тоот) 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 12.30 цагаас өмнө хүргүүлнэ үү.

 

Дээрх ажлын байрны тодорхойлолт, тавигдах шаардлага, бүрдүүлэх материалын талаар тодруулга шаардлагатай бол Төсөл хэрэгжүүлэх нэгжийн 70140156 дугаартай утсаар холбогдоно уу.

Анхаарах зүйлс:

·         Бүрэн бус материалыг шалгаруулалтад оруулахгүй.

·         Ирүүлсэн материалыг эргүүлэн олгохгүй.

Зөвхөн хураангуй жагсаалтад орсон нэр дэвшигчидтэй холбоо барьж, (i) сонгон шалгаруулах ажлын хэсэгтэй ярилцлага хийх, (ii) ярилцлагын үеэр ажлын туршлага, диплом, гэрчилгээний эх хувийг авчрах шаардлагатай.