Сонирхол илэрхийлэх урилга цоохор ирвэсийн судалгаа мониторинг
СОНИРХОЛ ИЛЭРХИЙЛЭХ УРИЛГА
Захиалагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
Төслийн нэр: Цоохор ирвэсийн судалгаа мониторинг
Тендер шалгаруулалтын нэр: “Монгол орны цоохор ирвэсийн хил дамнасан популяцийн үнэлгээ, хамгаалал ба мониторингийг сайжруулах арга замууд”:
Тендер шалгаруулалтын дугаар: БОУАӨЯ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас Цоохор ирвэсийн судалгаа мониторингийн хүрээнд “Монгол орны нэн ховор, ховор амьтдын хил дамнасан популяцийн үнэлгээ, хамгаалал ба мониторингийг сайжруулах арга замууд зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлаж байна.
Энэхүү зөвлөх үйлчилгээ нь хил дамнасан экосистемийн хамгаалал, экологийн холбоос нутгийн хамтын менежментийг дэмжих, нэн ховор, ховор зэрлэг амьтдын хил дамнасан популяцийн шилжилт хөдөлгөөнийг судлах, хамтарсан мониторингийн тогтолцоог сайжруулахад чиглэнэ.
Зөвлөх үйлчилгээний үндсэн хүрээ:
Цоохор ирвэсийн хил дамнасан популяцийн тархац, тоо толгой, шилжилт хөдөлгөөн, амьдрах орчны талаарх одоо байгаа судалгаа, мэдээллийг нэгтгэн дүн шинжилгээ хийх;
Хил дамнасан экосистем болон экологийн холбоос нутгийн хамгаалал, хамтын менежментийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг тодорхойлох;
Зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөн, амьдрах орчны өөрчлөлтийг хянах хамтарсан судалгаа, мониторингийн арга зүй, мэдээлэл солилцооны боломжийг үнэлэх;
Цоохор ирвэсийн хил дамнасан популяцийн үнэлгээ, хамгаалал, мониторингийг сайжруулах арга зам, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааны талаар санал, зөвлөмж боловсруулах.
Иймд уг зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх сонирхолтой, холбогдох чиглэлээр туршлагатай, эрх бүхий хуулийн этгээдийг сонгон шалгаруулалтад оролцох сонирхлоо илэрхийлэхийг урьж байна.
Сонирхлоо илэрхийлэх хүсэлтийг албан бичгээр гаргаж, дараах материалын хамт 2026 оны 11 дүгээр дугаар сарын 05-ны өдрийн 11 цаг 00 минутын дотор доор заасан хаягаар битүүмжлэн ирүүлнэ үү. Үүнд:
Байгууллагын хүчин төгөлдөр улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
Байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга;
Зэрлэг амьтны судалгаа, хамгаалал, мониторинг болон хил дамнасан хамтын ажиллагааны чиглэлээр гүйцэтгэсэн ижил төстэй ажлын туршлагын мэдээлэл;
Үйлчилгээг гүйцэтгэхээр санал болгож буй мэргэжилтнүүдийн танилцуулга, холбогдох туршлагын мэдээлэл;
Хүсэлт ирүүлж буй өдрийн байдлаар хүчин төгөлдөр татварын тодорхойлолт;
Шүүхийн төрөлжсөн архивын тодорхойлолт эсхүл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт;
[Бусад шаардлагатай баримт бичиг].
Сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авах хаяг:
Хүлээн авагчийн нэр: Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газар
Хаяг: 15141 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 хороо, Засгийн газрын 2 дугаар байр Г корпус.
Утасны дугаар: 51-264447
Цахим шуудангийн хаяг: : contact@met.gov.mn,