Монгол Улсын Засгийн Газрын 80 м2 павьлионы дотор тохижилтын ажил гүйцэтгэх ажилд оролцох сонирхол илэрхийлэх урилга
СОНИРХОЛ ИЛЭРХИЙЛЭХ УРИЛГА
Гарчиг: Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын Цэнхэр бүсэд байрлах Монгол Улсын Засгийн Газрын 80 м2 павьлионы дотор тохижилтын ажил гүйцэтгэх ажилд оролцох сонирхол илэрхийлэх урилга
Нийтэлсэн огноо: 2026 оны 07 дугаар сарын 28-ны өдөр, 17:00 цаг /GMT+8/
Сонирхол илэрхийлэх материал хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 07 дугаар сарын 31-ны өдөр, 15:00 цаг /GMT+8/
1. ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын Засгийн газар Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 оны 08 дугаар сард Монгол Улс, Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
Дэлхийн хэмжээний энэхүү чухал арга хэмжээнд төрийн тэргүүнүүд, Засгийн газрын төлөөлөгчид, олон улсын байгууллагууд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшил болон бусад оролцогч талуудын төлөөлөл зэрэг 10,000 гаруй төлөөлөгч оролцох төлөвтэй байна.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас тус бага хурлын Цэнхэр бүсэд байрлах Монгол Улсын Засгийн Газрын 80 м2 павьлионы дотор тохижилтын ажлыг гүйцэтгэх чадвартай гүйцэтгэгч байгууллагуудаас оролцох сонирхлоо илэрхийлж, шаардлагатай урьдчилсан мэдээлэл, материалыг ирүүлэхийг урьж байна.
Хүлээн авагч орны цомцог гэр нь өндөр дээд түвшний уулзалт, албан ёсны хүлээн авалт, хоёр талт уулзалт, мөн Монгол Улсын соёл, өв уламжлал, үндэсний онцлогийг олон улсын төлөөлөгчдөд танилцуулах зориулалт бүхий байгууламж байна.
Энэхүү баримт бичиг нь зөвхөн сонирхол илэрхийлэх урилга буюу Expression of Interest /EOI/ бөгөөд гэрээ байгуулах санал, тендер шалгаруулалтын эцсийн баримт бичиг, эсхүл худалдан авах ажиллагааны урилга гэж үзэхгүй.
Захиалагч нь энэхүү EOI-ийн нөхцөл, шаардлагыг өөрчлөх, тодруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, эсхүл үргэлжлүүлэхгүй байх эрхтэй бөгөөд үүнтэй холбогдуулан оролцогчид ямар нэгэн нөхөн төлбөр олгох үүрэг хүлээхгүй.
2. АЖЛЫН ХҮРЭЭ
Сонгогдох гүйцэтгэгч нь 2026 оны 08 дугаар сард Монгол Улсад зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын Цэнхэр бүсэд байрлах Монгол Улсын Засгийн Газрын 80 м2 павьлионы дотор тохижилтын ажлыг батлагдсан ажлын даалгаварын хүрээнд гүйцэтгэнэ.
Ажлын ерөнхий хамрах хүрээнд дараах ажил багтана. Үүнд:
Батлагдсан ажлын даалгаварын хүрээнд тохижилтын ажил хийж 2026 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээлгэн өгнө.
Үнийн санал ирүүлнэ.
Ашиглалтад оруулах боломжтой нарийвчилсан ажлын график ирүүлнэ.
3. ОРОЛЦОГЧДОД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Оролцогч байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Эрх зүйн чадамж: Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд байна.
· Үнийн санал: Шаардлагатай зардлыг тусгасан төсвийн нэгдсэн санал ирүүлнэ.
· Туршлага: Ижил төстэй тохижилт хийсэн ажлын туршлагатай байх.
· Түншлэл болон туслан гүйцэтгэгч: Оролцогч нь хамтарсан түншлэл, эсхүл туслан гүйцэтгэгчийн оролцоотойгоор материал ирүүлж болно. Энэ тохиолдолд түншлэл, туслан гүйцэтгэгчийн бүтэц, оролцогч талуудын эрх, үүрэг, хариуцлага, гүйцэтгэх ажлын хүрээг тодорхой тусгана. Түншлэл болон туслан гүйцэтгэгч байгууллага нь өөрийн гүйцэтгэх ажлын хүрээнд хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй байна.
· Санхүүгийн чадамж: Оролцогч нь төслийг хэрэгжүүлэх санхүүгийн чадамжтай байна.
· Түншлэлийн санхүүгийн шалгуур: Хамтарсан түншлэлийн хувьд төлөөлөх эрх бүхий гишүүн уг шаардлагын 40 хувиас доошгүй, түншлэлийн гишүүн тус бүр 25 хувиас доошгүй хувийг хангасан байна.
· Аюулгүй ажиллагаа: Оролцогч нь барилгын талбайн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, галын аюулгүй байдал, талбайн хамгаалалт, хог хаягдлын зохицуулалтыг хангах төлөвлөгөөтэй байна.
4. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
Оролцогч байгууллага дараах материалыг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:
сонирхол илэрхийлэх албан бичиг /EOI/ — 1 нүүр;
компанийн танилцуулга, үүнд ажиллах хүчний тоо, хаяг, холбоо барих мэдээлэл багтана
оролцогчид тавигдах шаардлагыг нотлох холбогдох мэдээлэл, баримт бичиг — 5–10 нүүр;
санхүүгийн чадамжийг нотлох баримт бичиг — 5 нүүр хүртэл;
ижил төстэй ажлын туршлагын мэдээлэл, танилцуулга
үнийн санал, ажил гүйцэтгэх хугацааны нарийвчилсан график
Бүх материалыг монгол хэл дээр, PDF форматаар ирүүлнэ.
5. МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ ЗААВАР
Оролцох сонирхлоо илэрхийлэх байгууллагууд энэхүү мэдэгдэлд заасан цахим шуудангийн хаягаар шаардлагатай бүх материалыг ирүүлнэ.
Хугацаа хоцорсон, эсхүл дутуу ирүүлсэн материалыг үнэлгээнд хамруулахгүй байх эрхтэй.
Захиалагч талаас нэмэлт мэдээлэл, тодруулга шаардсан тохиолдолд оролцогч байгууллагуудаас нэмэлт материал ирүүлэхийг хүсэж болно.
Материалыг 2026 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн 15:00 цагаас Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны 106 тоотод албан бичгээр ирүүлнэ.
6. ҮНЭЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ШАЛГУУР
Ирүүлсэн материалыг дараах ерөнхий шалгуурын хүрээнд үнэлнэ. Үүнд:
Үнийн санал
Ижил төстэй ажлын туршлага; танилцуулга, мэдээлэл
Ажил гүйцэтгэх хугацаа
7. ДАРААГИЙН ШАТ
Анхан шатны үнэлгээг амжилттай давж, шаардлага хангасан оролцогчдыг дараагийн шатанд оролцохыг урина.
Захиалагч нь дараагийн шатанд оролцогчдоос нэмэлт техникийн мэдээлэл, үнийн саналын тодруулга, ажлын нарийвчилсан төлөвлөгөө, гэрээний нөхцөл болон бусад шаардлагатай материалыг шаардаж болно.
8. ХОЛБОО БАРИХ МЭДЭЭЛЭЛ
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Засгийн газрын 2 дугаар байр,15160 Утас: /976/ 261516
Цахим шуудан: contact@mecc.gov.mn
Цахим хуудас: www.mecc.gov.mn
Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дэргэдэх Ажлын алба болон Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам
о0о