ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ УРИЛГА

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ УРИЛГА

 

Огноо: 2025 оны 02 дугаар сарын 18-ы өдөр

           

Зөвлөх үйлчилгээний нэр: “АЗИ ТИВД БИОАЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮНДЭСНИЙ ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХЭД БИОТЕХНОЛОГИЙН АЮУЛГҮЙ ХЭРЭГЛЭЭГ ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ДЭМЖИХ НЬ” ТӨСӨЛД ТӨСЛИЙН МЕНЕЖЕР ШАЛГАРУУЛЖ АВНА.  

Санхүүжилтийн эх үүсвэр: “Ази тивд биоаюулгүй байдлын үндэсний тогтолцоог бэхжүүлэхэд биотехнологийн аюулгүй хэрэглээг олон улсын хамтын ажиллагааны хүрээнд дэмжих нь” төсөл.

Төсөв: 1,190,000.0 төгрөг (Нэг сая нэг зуун ерөн мянга)

 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам нь “Ази тивд биоаюулгүй байдлын үндэсний тогтолцоог бэхжүүлэхэд биотехнологийн аюулгүй хэрэглээг олон улсын хамтын ажиллагааны хүрээнд дэмжих нь” төсөлд төслийн менежер сонгон шалгаруулах гэж байгаа тул сонирхол бүхий иргэнийг 2025 оны 02 сарын 27-ны 12 цагаас өмнө доорх хаягаар өргөдөл, CV-ээ ирүүлэхийг урьж байна. 

 

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Засгийн газрын 12 дугаар байр, 4 давхар. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газар, 421 тоот. Утас: 51-264447

 

Тавигдах шаардлага:

Боловсрол: Дээд боловсролын магистр, түүнээс дээш зэрэгтэй байх;

Мэргэжил: Биологич, биотехнологич, микробиологич, генетикч;

Мэргэшил: Биологийн олон янз байдал, биоаюулгүй байдал, биоаюулгүйн эрсдэлийн үнэлгээ;

Ажлын туршлага:

·                Мэргэжлээрээ 12-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх (төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно);

·                Биотехнологи, биоаюулгүй байдал, биологийн олон янз байдлын чиглэлээр ажилласан туршлагатай байх;

·                ОУ-ын байгууллага, донор байгууллагуудын санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрт ажиллаж байсан туршлагатай байх;

Ур чадвар:

·         Төслийн оролцогч талууд, байгууллагуудтай үр дүнтэй хамтран ажиллах, удирдан зохион байгуулах, тоон мэдээлэлд дүн шинжилгээ  хийх чадвартай байх;

·                үйл ажиллагааны төсөв, ажлын төлөвлөгөө боловсруулах, хяналт шинжилгээ хийх, дүгнэлт гаргах тайлагнах чадвартай байх;

·                Ажлыг үр дүнтэй удирдах, оролцогч талуудтай бүтээлч нээлттэй харилцах хамтран ажиллах, багаар ажиллах өндөр ур чадвартай байх;

·                Нийгмийн оролцоо, жендерийн тэгш байдлыг хангаж ажиллах ур чадвартай байх;

·                Санхүү, техникийн тайлан боловсруулах үндсэн чадвартай байх;

·                Хөдөө орон нутаг, олон улсад томилолтоор ажиллах боломжтой байх;

·                Монгол хэл бичгийн өндөр чадвартай, Англи хэлний яриа, бичгийн мэдлэг дадалтай бол давуу тал болох;

·                Тайлантай холбоотой программ хангамж болон инфографик, илтгэл мэдээлэл бэлтгэх чадвартай байх;

 

Ажлын даалгаврыг хавсаргав.