ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УРИЛГА
ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГА
Огноо: 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр
Захиалагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
Зөвлөх үйлчилгээ: Хот, суурин газрын хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр сургуулийн өмнөх боловсролд суурилсан сургалт, нөлөөллийн арга хэмжээ
Сургуулийн өмнөх боловсролд суурилсан сургалт, нөлөөллийн арга хэмжээг шууд гэрээ байгуулан зохион байгуулах зөвлөх үйлчилгээ үзүүлэх сонирхолтой хуулийн этгээдийг урьж байна.
Зөвлөх үйлчилгээ үзүүлэх сонирхлоо албан бичгээр гарган дараах материалуудын хамт 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 17 цагаас өмнө доорх хаягаар битүүмжлэн ирүүлнэ үү. Үүнд:
ü Байгууллагын хүчин төгөлдөр улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
ü Байгууллага болон багийн гишүүдийн танилцуулга;
ü Зөвлөх үйлчилгээ үзүүлэх баг нь хамгийн багадаа 3-4 хүний бүрэлдэхүүнтэй байна.
ü Багийн ахлагч нь байгаль орчны чиглэлээр мэргэшсэн, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;
ü Арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөө;
ü Ижил төстэй ажил хийж байсан тухай танилцуулга, нотлох баримтын хамт тус тус ирүүлнэ үү.
Санал хүлээн авах хаяг:
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам,
15141 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо,
Засгийн газрын 2 дугаар байр Г корпус,
Хүрээлэн буй орчны бодлого, үнэлгээний газар, 210 тоот, 51-263385
Ажлын даалгаврыг хавсаргав.