21 АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛААР НЭЭЛТТЭЙ ЯРИЛЦЛАГА ӨРНҮҮЛЛЭЭ

2026.04.24

21 АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛААР НЭЭЛТТЭЙ ЯРИЛЦЛАГА ӨРНҮҮЛЛЭЭ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, Байгаль орчны улсын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Н.Цогтбаяр нар өнөөдөр (2026.04.23) аймаг, нийслэлийн байгаль орчны салбарын төлөөлөлтэй уулзаж, салбарт тулгамдаж буй асуудлаар нээлттэй, ярилцлага өрнүүллээ.

✅Уулзалтаар орон нутаг болон нийслэлд байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийн явцад тулгарч буй хүндрэл, хяналт шалгалтын бодит нөхцөл байдал, хүний нөөц, санхүүжилт, мэдээллийн уялдаа холбоо, чадавхын асуудлыг хөндөн хэлэлцэж, албан хаагчдын байр суурь, санал хүсэлт, шүүмжлэлийг сонсов.

✅Энэ үеэр Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр салбарын хяналтын тогтолцоог бэхжүүлэх, улсын байцаагчдын ажиллах нөхцөл, чадавхыг сайжруулах, бодлого, шийдвэр гаргалтад орон нутгийн болон нийслэлийн бодит мэдээлэл, саналыг тусгах нь чухал болохыг онцлов.

✅Мөн цаашид байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, зөрчил, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажлын уялдаа холбоог сайжруулах, мэдээлэл солилцоог эрчимжүүлэх шаардлагатайг тэмдэглэлээ.

✅Уулзалтаар гарсан санал, зөвлөмжийг бодлого, хууль эрх зүйн баримт бичгийн боловсруулалтад тусган ажиллана гэдгээ яамны удирдлагууд мэдэгдлээ.