“Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая”-Цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх НҮБ-ын Талуудын 17-р бага хурлын (COP17) албан ёсны уриаг өнөөдөр зарлалаа.
COP17 нь 2026 оны 8-р сарын 17-28-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж, газрын нөхөн сэргээлт, бэлчээр, амьжиргаа, тогтвортой хөгжлийн бодит шийдлүүдийг дэлхийн түвшинд хэлэлцэх юм.
“Эх байгалиа сэргээж, Итгэл найдвараа бадраая” уриа нь зөвхөн байгаль орчны асуудал бус, харин хөгжил дэвшил, байгалийн тэсвэртэй байдлыг бэхжүүлэх нэн тэргүүний зорилт юм.