“ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА

2026.02.02

♻️Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-наас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” уриан дор олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарсан аян өрнүүлж байна.

♻️ Уг санаачлагад 🤝 хүн бүр нэгдэж, хуванцрын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулахыг уриалж байна.

📊МОНГОЛ УЛСЫН ХОГ ХАЯГДЛЫН БОДИТ ТОО БАРИМТ

♻️Монгол Улсын хэмжээнд жилд 2.2 сая тонн хоёрдогч түүхий эдийн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс 1.4 сая тонн нь 📍 Улаанбаатар хотод ялгарч байна. Нийт хог хаягдлын улсын хэмжээнд дунджаар 3–5%-ийг дахин боловсруулж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд 8.9%-ийг дахин боловсруулж байна.

♻️БОЛОМЖ БА БОДИТ БАЙДАЛ

Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч Улаанбаатар хотын хувьд дахин боловсруулж, экспортолж буй хог хаягдлын хэмжээ

нийт хог хаягдлын 8 орчим хувь байна.

📉Харин ангилан ялгасан хуванцар бүтээгдэхүүний хаягдлын дөнгөж 6%-ийг л дахин боловсруулж байна .

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

♻️ДАХИН БОЛОВСРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.