СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ЖИШИГ ГАРЫН АВЛАГЫГ ТАНИЛЦУУЛЛАА

2026.04.07

Сумын хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох зорилгоор “Сумын түвшинд хог хаягдлаа зохицуулах зохистой тогтолцоог хэрхэн бий болгох вэ” гарын авлагыг боловсруулж, танилцууллаа.

Тус гарын авлага нь орон нутагт хог хаягдлын менежментийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай бодит загвар, шийдэл, зөвлөмжийг нэгтгэснээрээ онцлог юм.

Үүнд хог хаягдлын өнөөгийн нөхцөл байдалд үнэлгээ хийх аргачлал, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, түүнд суурилсан нөлөөллийн арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх чиглэлээр дэлгэрэнгүй мэдээллийг багтаасан байна.

Мөн орон нутгийн удирдлага, холбогдох байгууллага, иргэдийн оролцоог хангах, хог хаягдлыг бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулах тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн практик зөвлөмжүүдийг тусгасан болно.

Энэхүү гарын авлага нь сумдын түвшинд хог хаягдлын менежментийг сайжруулах, байгаль орчны бохирдлыг бууруулах, тогтвортой хөгжлийг дэмжихэд бодит дэмжлэг болох ач холбогдолтой юм.