Залуу хэлэлцээрчдийн академи (Youth Negotiators Academy)-аас жил бүр зохион байгуулдаг “Уур амьсгалын өөрчлөлтийн залуу хэлэлцээрч 2026” хөтөлбөрт (Climate Youth Negotiators Programme) оролцогчдыг сонгон шалгаруулж байна.
Энэхүү хөтөлбөр нь Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын бага хурлын хэлэлцээрт залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг хүргэхийн зэрэгцээ байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр ажиллаж буй болон уг салбарыг сонирхдог залуусыг чадавхжуулах, шаардлагатай мэдлэг, ур чадвараар хангах зорилготой хөтөлбөр юм. Шалгаруулалтаар 18-35 насны 4 оролцогчийг сонгон шалгаруулж цахим сургалтад хамруулах ба сургалтад хамрагдсан оролцогчдоос нийт 2 оролцогч эцсийн шатанд шалгаран UNFCCC COP31-т оролцоно.
Хөтөлбөрт хамрагдсанаар:
Бүгд Найрамдах Турк Улсад 2026 оны 11 дүгээр сарын 09-20-ний өдрүүдэд зохион байгуулагдах Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 31 дүгээр бага хурал (UNFCCC COP31)-д оролцох Монгол Улсын Засгийн газрын төлөөллийн багийн гишүүнээр бэлтгэгдэж, уур амьсгалын хэлэлцээрт оролцох боломж нээгдэнэ.
6 сарын хугацаатай цахим сургалтад хамрагдаж, манлайлал, хэлэлцээр хийх ур чадвар, конвенцын механизм болон холбогдох техникийн мэдлэгээ гүнзгийрүүлэхээс гадна олон улсын залуучуудтай харилцаа холбоо тогтоох боломж бүрдэнэ.
Өргөдөл илгээгч нь дараах шаардлагыг хангасан байх ёстой:
18-35 настай (2026 оны 11 дүгээр сарын 9-ний байдлаар) Монгол Улсын иргэн
Англи хэлний өндөр чадвартай (бичгийн болон ярианы)
Конвенц, Талуудын бага хурал, уур амьсгалын өөрчлөлтийн талаар суурь мэдлэгтэй
COP31-ээс өмнө зохион байгуулагдах 6 сарын цахим сургалтад бүрэн хамрагдах боломжтой
2026 оны 11 дүгээр сарын 9–20-ны өдрүүдэд зохион байгуулагдах COP31-д бүтэн оролцох боломжтой байх
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 4 дүгээр сарын 1-ний өглөө 08:00 цаг
Эхний шатанд шалгарсан оролцогчидтой и-мэйлээр холбогдож, ярилцлагад урина.
Өргөдлийг англи хэл дээр онлайнаар хүлээн авах бөгөөд дутуу болон хугацаа хэтэрсэн материалыг хүлээн авахгүй.