ХУУЛИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ АЖЛЫН УРИЛГА

Нэг. Зөвлөх үйлчилгээ гүйцэтгэгчийн үзүүлэх үйлчилгээ

 

1. Монгол Улсын хууль болон олон улсын гэрээ хууль, конвенц ХБНГУ болон Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу төслийн үндсэн бичиг баримт, логик хүрээнд үндэслэн төслийн бүхий л үйл ажиллагааг хууль журамд нийцүүлэн шийдвэрлүүлэх;

2. Төслийн хүрээнд байгуулагдаж буй ажлуудын гэрээ,  төслийн дотоод үйл ажиллагаатай холбоотой гэрээ, төсөл хэрэгжүүлэгч нэгжийн ажилтан нарын хөлсөөр ажиллах гэрээг байгуулах ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх;

3. Төслийн хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Сангийн яам болон холбогдох байгууллагатай холбоотой баримт бичиг, хууль, эрх зүйн зохицуулалт шаардсан албан бичгүүдийг боловсруулах, хянах, албажуулахад зөвлөгөө дэмжлэг үзүүлэх;

4. Шүүх болон бусад хууль хяналтын байгууллагад төслийн эрх, ашгийг хамгаалах,  төсөл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдээр оролцох тохиолдолд хуульч томилон ажиллуулах.

 

Хоёр. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийн ажилтанд  тавигдах  шаардлага:

 

·           Багийн ахлагч нь хууль зүйн дээд боловсролтой, иргэний болон гэрээний эрх зүй, Олон Улсын эрх зүйн чиглэлээр мэргэшсэн Англи, Герман хэлний мэдлэгтэй байх;

·           Шүүхийн практик, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны туршлагатай хуульчтай байх;

·           Олон улсын төсөл хөтөлбөр, ижил төстэй үйл ажиллагааны туршлагатай байх;

·           Хууль зүйн Англи-Монгол ба Монгол-Англи хэлээр орчуулга хийх хүний нөөцийн чадамжтай байх;

·           Өмгөөлөгч, хуульчийн туслах ажилтантай байх.

 

Жич: Дээрх ажилтан нар нь сонгон шалгаруултад оролцогч хуулийн этгээдийн үндсэн эсхүл гэрээт ажилтан байна.

         

Гурав. Багийн гишүүн бүр ур чадвараа нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ:

 

·           Мэргэжилтний CV буюу дэлгэрэнгүй танилцуулга;

·           Дээд боловсролын дипломын хуулбар;

·           Мэргэжлийн сертификатын хуулбар;

·           Өмнө нь гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын жагсаалт;

 

Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй хуулийн этгээд шаардлагатай холбогдох материалуудыг бүрдүүлж, “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” төслийн албан өрөөнд (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Б.Шаравын гудамж 6, “Хан-Уул” цамхаг, 12 давхар 1201 тоот) 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 12.30 цагаас өмнө хүргүүлнэ үү.

Дээрх ажлын талаар тодруулга шаардлагатай бол Төсөл хэрэгжүүлэх нэгжийн 70140156 дугаартай утсаар холбогдоно уу.

 

 

---оОо---

Бусад хуудас

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНЫ "БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ II" №2016 67 054, 2018 68 272 ТӨСЛИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИД БАРИЛГЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА