ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УРИЛГА
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
ЗАРЛАХ ТУХАЙ
Огноо: 2026.03.23
1. Захиалагч байгууллага: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам.
2. Зөвлөх үйлчилгээний нэр: Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах.
3. Оролцогч талд тавигдах шаардлага:
3.1. Ерөнхий шаардлага.
· Хууль тогтоомж боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан туршлагатай хуулийн этгээд байх.
3.2.Багийн бүрэлдэхүүн.
· Багийн ахлагч нь байгаль орчны чиглэлийн хууль, тогтоомж боловсруулж байсан туршлагатай байх;
· Багийн гишүүд нь байгаль орчны хууль тогтоомж боловсронгуй болгох ажилд оролцож байсан, Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу судалгаа, танилцуулга, тайлан боловсруулж байсан туршлагатай 2-оос доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байх.
4. Үнэлгээний шалгуур:
Сонгон шалгаруулалтыг дараах үндсэн шалгуураар үнэлнэ:
· Байгууллагын танилцуулга;
· Багийн гишүүдийн танилцуулга;
· Хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт, нотлох баримт;
· Ажлын аргачлал, төлөвлөгөө;
· Санхүүгийн санал.
5. Гүйцэтгэх хугацаа:
Батлагдсан ажлын даалгаварт нийцүүлэн боловсруулсан тайланг 2026 оны 05 дугаар сарын 01-ны дотор захиалагчид хүлээлгэн өгнө (ажлын даалгаврыг хавсаргав).
6. Төсөв санхүүжилт:
Нийт төсөв: 20,000,000 (хорин сая) төгрөг (Хангай бүсийн уулын ландшафтыг нөхөн сэргээж, хамгаалах замаар экосистемийн үйлчилгээ болон орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах нь төсөл).
7. Саналыг 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 15:00 цаг хүртэл хүлээн авна.
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг Нэгдсэн үндэсний гудамж 5/2 Засгийн газрын 2 дугаар байр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 208 тоот. Утас: 51- 264447
Ажлын даалгаврыг хавсаргав.