Үндэсний хяналт-шинжилгээ, үнэлгээ (ХШҮ) болон мэдлэгийн менежмент хариуцсан ажилтан

 

 

 

 

 

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

 

 

АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

 

“Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтийн ил тод байдлыг сайжруулах нь” төсөлд Үндэсний хяналт-шинжилгээ, үнэлгээ (ХШҮ) болон мэдлэгийн менежмент хариуцсан ажилтан сонгон шалгаруулж авна.

 

Ажиллах хугацаа: 18 сар

 

 

Ерөнхий мэдээлэл

 

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь Конвенци (НҮБУАӨСК)-н хэрэгжилтийг хангахад чиглэсэн Парисын хэлэлцээр (ПХ)-ийг 2015 онд Парис хотноо зохион байгуулагдсан конвенцын талуудын XXI бага хурлаар баталсан ба 2022 оны байдлаар дэлхийн 195 орон нэгдэн орсон байна.  ПХ-т нэгдэн орсон улс орон бүр дэлхийн агаарын дундаж хэмийн өсөлтийг аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад +2℃-ээс доош барих, агаарын хэмийн өсөлтийг +1.5℃-д хязгаарлах хүчин чармайлт гаргах үүрэг хүлээсэн.

 

ПХ-ийн зорилгод хүрэхийн тулд хэлэлцээрийн 4 дүгээр бүлэгт заасны дагуу дэлхийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйлсэд гишүүн улсууд өөрсдийн оруулах хувь нэмрийг тодорхойлсон “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН)”-ийг боловсруулан хэрэгжүүлэх үүрэгтэй.

 

Тус хэлэлцээрийн 13 дугаар зүйлд заасан ил тод байдлыг сайжруулах шаардлагуудыг хангахын тулд хөгжиж буй орнуудын институтийн болон техникийн чадавхыг бий болгох, бэхжүүлэх зорилгоор 2016 онд Даян дэлхийн байгаль орчны сан (ДДБОС)-гаас “Ил тод байдлын чадавхыг бэхжүүлэх санаачилга”-ыг үүсгэн байгуулжээ.

 

Тус санаачилгын хүрээнд ДДБОС-ийн дэмжлэгтэй Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-тай хамтран “Парисын Хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН)-ийн зорилтын хэрэгжилтийг хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарт ил тод байдлаар тайлагнах, мониторингийн үндэсний чадавхыг бэхжүүлэх” төслийг  2019-2022 онуудад хэрэгжүүлсэн.

 

Энэхүү төслийн 2 дугаар үе шат болох “Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтийн ил тод байдлыг сайжруулах нь” төсөл  Ил тод байдлын өргөжүүлсэн тогтолцооны үндэсний тайлангийн шаардлагыг хангах тогтолцоог бэхжүүлэх замаар Монгол Улсын ҮТХН-ийг хэрэгжүүлэх, цаашид шинэчлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор 2024-2027 онуудад хэрэгжиж байна. НҮБ-ын ХХААБ төслийн үйл ажиллагаа, хэрэгжилт, үр дүнд хяналт тавих, техникийн талаас удирдан чиглүүлэх,  УЦУОСМХ төслийн өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй хамтран ажиллаж байна.

 

Тус төслийг хэрэгжүүлэх нэгжид Үндэсний хяналт-шинжилгээ, үнэлгээ (ХШҮ) болон мэдлэгийн менежмент хариуцсан ажилтан сонгон шалгаруулж авна.

 

Ажлын цар хүрээ

 

·         Ил тод байдлын өргөжүүлсэн тогтолцоо (ИТБӨТ)-ны шаардлагад нийцсэн мэдлэг олгох хэрэгсэл, бүтээгдэхүүнийг боловсруулах, мэдлэг хуваалцах ETF  порталыг хөгжүүлэх, өнөөгийн чадавхыг сайжруулах болон оролцогч талуудыг хамруулахад дэмжлэг үзүүлэх нөөцийг бүрдүүлэх зэргээр төслийн 3 дугаар бүрэлдэхүүн хэсгийн Мэдлэг олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэх;

·         Одоо ашиглагдаж буй ХШҮ системийн ИТБӨТ болон Хоёр жил тутмын ил тод байдлын тайланг бэлтгэх үйл явцад үзүүлж буй үр нөлөөг үнэлэх замаар ПХ-ээр хүлээсэн чиг үүргийн хүрээнд тайлагнал явуулах системийн үйл ажиллагааг хянах;

·         Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудын хамт сургалт, судалгааны байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, төслийн бүхий л үр дүнгийн хүрээнд сургалтын хөтөлбөр гаргахад шаардагдах чадавх сайжруулах хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, үндэсний чадавхыг сайжруулахад техникийн дэмжлэг үзүүлэх;

·         Хүлэмжийн хийн тооллого, MRV шинжээч, Үндэсний өгөгдөл ба мэдээллийн удирдлагын цахим системийн мэргэжилтэн, Үндэсний жендэрийн мэргэжилтэнтэй хамтран төслийн хүрээнд төрөл бүрийн сургалт зохион байгуулах, сургалтын материал боловсруулах, сургалтын өмнөх ба дараах үеийн үнэлгээг хийх, сургалт дууссаны дараа ажлын байран дээр ашиглах үйл ажиллагааг хянах;

·         Төслийн үйл ажиллагаа, үйл ажиллагаанаас гарах үр дүнд шаардагдах техникийн болон үйл ажиллагааны зөвшөөрлийг төслийн төсвийн захирагч болон Техникийн удирдах ажилтнаас авах зэргээр төслийн үйл ажиллагааг Хамтын ажиллагааны гэрээнд заасны дагуу хэрэгжүүлэх;

·         Жендэрийн мэдрэмжтэй харилцаа бий болгох, мэдлэг удирдах стратеги боловсруулахад Төслийн үндэсний зохицуулагч, Жендэрийн үндэсний мэргэжилтэнтэй  нягт хамтран ажиллах;

·         Мэдээлэл, сайн туршлагыг солилцоход чиглэсэн мэдлэг хуваалцах арга хэмжээнүүдийг зохион байгуулах;

·         Төслийн явцын тайлан, хэрэгжилтийн тайланг гаргахад хамтран ажиллах;

·         Үндэсний өгөгдөл ба мэдээллийн цахим системийн мэргэжилтэнтэй нягт хамран ажиллаж, төслийн үр дүнгийн цар хүрээ, индикаторт үндэслэн төслийн ХШҮ-ний төлөвлөгөөг мэдээллийн систем, тайлагналын шаардлагын нийцлийг хангасан байдлаар  боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах;

·         Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээг ашиглан төслийн суурь түвшнээс зорилтот түвшин хүртэлх явцыг хянах;

·         Төслийн үндэсний зохицуулагчид төслийн хэрэгжилт, хяналтыг төсөл хэрэгжүүлэх нэгжийн холбогдох ажилтнууд болон бусад оролцогч талуудтай уялдуулан зохицуулахад дэмжлэг туслалцаа үзүүлэх;

·         Төслийн зорилго, үр дүнд хүрэхэд чиглэсэн ахиц дэвшилт,  ажлын төлөвлөгөөний биелэлт, зардал зэрэг төслийн бүхий үйл ажиллагаанд хяналт тавих;

·         Жендэрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, Оролцогч талуудын оролцоог хангах төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих;

·         Төслийн байршил дээрх тогтмол хяналтыг хийх;

·         Төслийн стратеги, үйл ажиллагааны талаар Төслийн үндэсний зохицуулагчийг мэдээллээр хангаж, ХШҮ-ний үр дүнд үндэслэн засах арга хэмжээ авах, эсвэл хөтөлбөрийн хариу арга хэмжээнд шаардлагатай гэж үзсэн тохируулгыг хийлгэх үйл явцыг мөшгих;

·         Засгийн газрын болон түншлэгч талуудын ажилтан, албан хаагчдын чадавхыг сайжруулах, ХШҮ-ний ач холбогдлын талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх,  үр дүнг нотлох хариуцлагыг дэмжих зорилгоор холбогдох ХШҮ-ний техник, арга барилд сургах;

·         Салбар дахь ХШҮ-ний чанар, нийцлийг хангуулах зорилгоор дотоодын хамтран ажиллагсад болон гадаад түншүүдтэй нягт хамтран ажиллах;

·         Төслийн явцын тайлан, гүйцэтгэлийн хэрэгжилтийн тайланг хамтран боловсруулах;

·         Холбогдох бусад үүрэг даалгаврыг гүйцэтгэх.

 

Тавигдах шаардлага

 

·         Хүрээлэн буй орчин, хяналт-шинжилгээ, үнэлгээ, байгалийн шинжлэх ухаан, уур амьсгалын өөрчлөлт, эрх зүй, нийгмийн ухааны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;

·         Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх; Монгол Улсын Засгийн Газрын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй Олон улсын төсөл, хөтөлбөрт ажилласан бол давуу тал болно;

·         Англи хэлний бичгийн болон ярианы өндөр түвшний мэдлэгтэй;

·         Компьютерын  мэдлэг, интернэт, дотоод сүлжээний орчинд ажиллах чадварыг сайн эзэмшсэн байх;

·         Багаар ажиллах, аливаа асуудлыг хамтран зохион байгуулах, богино хугацаанд зөв шийдвэр гаргах чадвартай байх;

·         Албан бичиг баримт боловсруулах (гар бичмэл, нэр томьёо, товчлол тэмдэглэгээг ойлгож тайлах, бичиж боловсруулах, албан бичгийг архивлах, бусдыг сонсох, харилцааны соёлтойгоор хамтран ажиллах  г.м) чадвартай байх;

·         Ажлаа төлөвлөж, зохион байгуулах, өндөр бүтээмжтэй ажиллах чадвартай байх;

·         Багаар болон хөдөө орон нутагт ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх.

 

Бүрдүүлэх материалын жагсаалт

 

·         Ажилд орохыг хүссэн захидал;

·         CV (англи хэл дээр) болон төрийн албан хаагчийн анкет (монгол хэл дээр);

·         Диплом, гэрчилгээний хуулбар;

·         Англи хэлний мэдлэгийг баталсан шалгалтын гэрчилгээ;

·         Өмнө нь гүйцэтгэж байсан ижил төрлийн ажлын талаар албан ёсны тодорхойлолт. Үүнд: мэргэжлийн түвшин, ажил үүргийн гүйцэтгэлийн чанар, зан авир, хүмүүжлийн талаар тодорхой тусгасан байх шаардлагатай болно.

 

Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэн холбогдох материалуудыг бүрдүүлж,  Цаг уур, орчны шинжилгээний газрын 103 тоот албан өрөөнд (Улаанбаатар-15160 Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Жуулчны гудамж -5,Бага тойруу-3) 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 17.30 цагаас өмнө хүргүүлнэ үү.

 

Дээрх ажлын байрны тодорхойлолт, тавигдах шаардлага, бүрдүүлэх материалын талаар тодруулга шаардлагатай бол 99085174 дугаартай утсаар холбогдоно уу.

 

Анхаарах зүйлс:

 

• Бүрэн бус материалыг шалгаруулалтад оруулахгүй.

• Ирүүлсэн материалыг эргүүлэн олгохгүй.

• Зөвхөн эхний шатны шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигчидтэй холбоо барихыг анхаарна уу