ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

ЗАРЛАХ ТУХАЙ

Огноо: 2026.05.19       

1.    Захиалагч байгууллага: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам.

2.    Зөвлөх үйлчилгээний нэр: Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл эцэслэн боловсруулж, бүрдлийг хангах.

3.    Оролцогч талд тавигдах шаардлага:

      3.1. Ерөнхий шаардлага.

·         Судалгаа болон зөвлөх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд байх;

·         Ижил төстэй ажлыг амжилттай гүйцэтгэсэн туршлагатай байх.

      3.2.Багийн бүрэлдэхүүн.

·         Багийн ахлагч нь эрх зүйн чиглэлээр мэргэшсэн, 10-аас доошгүй жилийн ажлын туршлагатай, магистр болон түүнээс дээш зэрэг цолтой байх;

·         Багийн гишүүд  хууль тогтоомжийн төсөл боловсруулж байсан, дата мэдээлэл цуглуулах, боловсруулах, судалгаанд суурилсан баримт бичиг боловсруулах чадвартай байх.

 

4.    Үнэлгээний шалгуур:

Сонгон шалгаруулалтыг дараах үндсэн шалгуураар үнэлнэ:

·         Байгууллагын танилцуулга;

·         Багийн гишүүдийн танилцуулга;

·         Ижил төстэй ажлын жагсаалт, нотлох баримт;

·         Ажлын арга зүй, төлөвлөгөө;

·         Санхүүгийн санал.

 

5.    Гүйцэтгэх хугацаа:

Батлагдсан ажлын даалгаварт нийцүүлэн гүйцэтгэсэн тайланг 2026 оны 06 дугаар сарын 15-ны дотор захиалагчид хүлээлгэн өгнө

6.    Төсөв санхүүжилт:

·         Нийт төсөв: 12,000,000 (арван хоёр сая) төгрөг.

 

7.    Саналыг 2026 оны 05 дугаар сарын 2-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна.

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг Нэгдсэн үндэсний  гудамж 5/2 Засгийн газрын 2 дугаар байр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 208 тоот. Утас: 51- 264447