ТЕНДЕРИЙН УРИЛГА


ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: “Байгаль хамгаалагчийн хөдөлгөөнт хяналтын пост нийлүүлэх”
Тендер шалгаруулалтын дугаар: №БОЯБХУАӨДЗТөсөл/20250902004
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” BMZ No.201667054, 201868272 төсөл нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Байгаль хамгаалагчийн хөдөлгөөнт хяналтын пост нийлүүлэх” тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийн үнэ 50,000.0 төгрөгийг доорх дансанд эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр тушааснаар худалдан авч болно.
Дансны дугаар: 100900013003
Банк: Төрийн сан банк
Хүлээн авагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
РД: 9085084
Гүйлгээний утга: BACCP, Байгаль хамгаалагчийн хөдөлгөөнт хяналтын пост нийлүүлэх, Хуулийн этгээдийн нэр
Тендерийн баримт бичиг авах хүсэлт (бичгээр гарган)-ийг төлбөр төлсөн баримтын хамт Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаягаар авчирч өгснөөр тендерийн баримт бичгийг ажлын даалгаврын хамт хэвлэмэл болон цахимаар авах боломжтой.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 58 хоног дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
- Сүүлийн 2 жил [2024+2023]-ийн нийт борлуулалтын орлого нь тендерийн батлагдсан төсөвт өртгөөс багагүй байна.
- Сүүлийн 2 жил [2024, 2023]-ийн аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан ирүүлэх;
- Тендерийн батлагдсан төсөвт өртгийн 50%-аас багагүй үнэ бүхий ижил төстэй барааг сүүлийн хоёр жил [2024, 2023]-д үндсэн гүйцэтгэгчээр нийлүүлсэн 2-оос доошгүй гэрээ ирүүлэх;
- Тендерийн батлагдсан төсөвт өртгийн 0.5 хувиар тооцож, тендерийн баримт бичгийн ТОӨЗ 16.1-д заасан валютаар тендерийн баталгааг ирүүлэх;
Гадаадын оролцогчид тендер ирүүлэх эрхтэй.
Дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Тендерийг 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 09 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан тендерийг тухайн өдрийн 10 цаг 00 минутад тендерийн баримт бичгийн ТОӨЗ 28.1-д заасан хаяг дээр нээнэ.
Тендер хүлээж авах хаяг:
“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” төсөл
Монгол Улс, Улаанбаатар хот, Хан уул дүүрэг 3-р хороо, Б.Шаравын гудамж 6,
“Хан Уул Цамхаг” барилга 12-р давхар, 1201 тоот өрөө
Тендерийг цахимаар ирүүлэхийг хориглоно.